Утас: 8003-2442, 8007-2442
8006-2442, 7777-0440
И-мэйл: info@dgb.mn
ЯПОНЫ ”ЛАЙННЕК” ЭМИЙГ АНХ НЭЭСЭН ТҮҮХ


”Лайннек” –ийн анх нээсэн хүн нь Анагаах Ухаан болон Хөдөө Аж Ахуйн Шинжлэх Ухааны доктор Кентаро Хиеда юм. ”Лайннек” эмийн бэлдмэл анх үүссэн түүх нь доктор Хиеда 1945 онд Манжуурийн Анагаах Ухааны Академид хичээл заах үеэс эхэлдэг. Нэг өдөр доктор Хиеда-ийн гар дээр Владимир Петрович Филатовын бичсэн докторын ажил ирсэн юм. Залуухан багш энэхүү орос эрдэмтний дэвшүүлж буй шинэ санаанд анхаарлаа хандуулж Филатовын чиг хандлага нь Дорнын Уламжлалт Анагаах Ухаантай ямарваа нэгэн хэлбэрээр зөрчилдөхгүй, харин ч зарим нэг зүлээрээ хоорондоо харилцан нөлөөлж эрчимжүүлж буйг анзаарсан юм.

1953 онд доктор Хиеда Японд эргэж очоод 5 жилийн дараа анх элэгний эмчилгээний нэгэн өвөрмөц бэлдмэл (элэгний бүтэц , үйл ажиллгааг сэргээх) болох ”Лайннек”-ийг анх бүтээсэн юм. Өнөөг хүртэл дэлхийн эмийн бүртгэлийн санд түүнтэй ижилсүүлэх буюу адил эмийн бэлдмэл байхгүй болно.


ҮР НӨЛӨӨ, ҮЙЛЧИЛГЭЭ
 

ЭМЧИЛГЭЭНИЙ ҮР НӨЛӨӨ


ЭМЧИЛГЭЭНИЙ ҮР НӨЛӨӨ

Хөгшрөлтийн эсрэг эмчилгээ, бие махбодийн био-идэвхжүүлэлт – амьдралын эрч хүчийг нэмж, биеийн хордолтыг тайлах, биеийн эсэргүүцлийг бэхжүүлэх, дархлааг сайжруулах, биеийн эрүүл мэнд болон сэтгэл санааг ерөнхийд нь төлөвшүүлэх, биеийн гормон буюу даавар бодисуудын боловсруулалт болон ялгаруулалтыг хэвийн түвшинд байлгах, хүний биологийн насыг гоо зүйн үүднээс богиносгоно.
 
Гоо сайхан - биеийн эд эсүүдийг залуужуулах, арьсанд татаж чангаах үйлчилгээ үзүүлэхээс гадна арьсны ерөнхий өнгө үзэмжийг сайжруулах: үүнд арьсны үрчлээг арилгах, арьсны уян хатан чанарыг сайжруулах, ерөнхий чийгшлийг нэмэгдүүлэх зэрэг үйлчилгээ орно.
 
Арьсны өвчин судлал - харшлын дерматит буюу арьсны үрэвслийн эмчилгээ, псориаз буюу хайрст үлдийн эмчилгээ, мөн батга, давтан илрэх герпес вирусын үрэвсэл, хөгшрөлтийн толбо зэргийн эмчилгээ.
 
Элэг судлал - элэгний эд эсүүдийн нөхөн сэргээлтийг дэмжиж эрчимжүүлэх, спирт болон хордолтын гепатит буюу элэгний үрэвслийн эмчилгээ, хурц ба архаг вируст гепатитын эмчилгээ, мөн элэгний өөхлөлт, элэгний цирроз буюу хатуурлын эмчилгээ.
 
Эмэгтэйчүүдийн эмчилгээ - савний архаг үрэвсэл, амжилтгүй зохиомол хээлтүүлэг (үр суулгалт), байнгын үр зулбалт, цэвэршилтийн дараах хам шинж зэргийн эмчилгээ (урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах үүднээс).
 
Япон улсаас тэтгэгддэг Эхэсийн Нөхөн Сэргээх Эмчилгээний Хөтөлбөрийн хүрээнд ”Лайннек”-ийн бүтээгдэхүүн нь бие махбодийг үндсээр нь сэргээн шинэчлэж эрүүл мэндэд хортой олон тооны өвчин эмгэгийг орчин үеийн өндөр чанартай эмчилгээгээр анагаах боломжийг олгож байна.

2015-10-01 | 39039