Утас: 8003-2442, 8007-2442
8006-2442, 7777-0440
И-мэйл: info@dgb.mn
ЭМЧИЛГЭЭ, ХЭРЭГЛЭХ ЗААЛТ


ЭНЭХҮҮ БЭЛДМЭЛИЙГ ЯМАР НӨХЦӨЛД ХЭРЭГЛЭХ ШААРДЛАГАТАЙ ВЭ?
 
“Laennec” - ”Лайннек”( Bioproductslndustry Co.,Ltd Japan-Японы Биологийн Бүтээгдэхүүний Үйлдвэр ХХК, Япон Улс) нь Монгол Улсын ЭМЯ-нд албан ёсоор эмийн бүртгэлд бүртгэгдсэн. (Эмийн бүртгэлийн дугаар F140419APO03694. Бүртгэлийн хүчинтэй хугацаа: 2019.04.29. ”Лайннек” тарилга нь судсаар буюу булчингаар тарьж хэрэглэх зориулалттай болно.

”Лайннек” нь дараах үйлчилгээтэй болно:
 
  • Биеийн эд эсүүдийн нөхөн үржлийн мөчлөгийг засварлаж тэдгээрийн апоптоз буюу үхжилтийг зогсооно.

  • Эд эсийн амьсгалын үйл ажиллагааг идэвхжүүлнэ

  • Эсүүдийн исэлдүүлэлтийн эсрэг дархлааг идэвхжүүлнэ

  • Бие махбодийг хоргүйжүүлнэ

  • Үрэвслийн эсрэг үйлчилгээтэй
 
Өнөөдрийн байдлаар ”Лайннек” эмийн бэлдмэлийг дараах нөхцөлд эмчилгээний журмаар хэрэглэж байна: 
  • Хөгшрөлт, хэт ядаргаа буюу сульдаа, стресс тайлах, бие махбодийг сэргээх, сэтгэл санааны болон биеийн ноцтой цочрол стрессыг тайлах

  • Хөгшрөлтийн эсрэг эмчилгээ болон гоо сайхны эд эсийг дотрох үндсэн механизм дээр суурилсан эрүүл мэндэд эерэг, биед таатай үр нөлөө

  • Вирусын бус гаралтай бүх төрлийн гепатитын эмчилгээ (стеатогепатит буюу элэгний өөхний үрэвсэл, цирроз буюу элэгний хатуурал, спиртээс шалтгаалсан гепатит)

  • Элэгний “В”,”С” вирусын эмчилгээ, вирусын гаралтай гепатит буюу элэгний үрэвслийн эмчилгээний дараах элэгний хэвийн үйл ажиллагааг сэргээх

  • Эмэнд тэсвэртэй гэдэсний шархны эмчилгээ

  • Нойр булчирхайн үрэвсэл, эмэнд тэсвэртэй өвөрмөц бус шархлаат колит буюу Бүдүүн гэдэсний үрэвслийн эмчилгээ

  • Архаг ядаргааны хам шинжийн эмчилгээ

  • Харшлын гаралтай дерматит, псориаз буюу хайрст үлд болон герпесийн гаралтай үрэвслийн сэдрэлт

  • Үс хэсэгчлэн халцрах, трихологи буюу үс судлалын үс халзралт судлал

  • Эмэгтэйчүүдийн үргүйдлийн гол шалтгаан болох савны архаг үрэвсэл, амжилтгүй зохиомол хээлтүүлэг (үр суулгалт), байнгын үр зулбалт, цэвэршилтийн дараах хам шинж зэргийн эмчилгээ.
2015-10-01 | 2005