Утас: 8003-2442, 8007-2442
8006-2442, 7777-0440
И-мэйл: info@dgb.mn
ҮЙЛДВЭРИЙН ҮЙЛ ЯВЦ


ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ПРОЦЕСС
 
Лайннек - Японы чанар аюулгүй байдлын баталгаа. Энхүү эмийн бэлдмэл нь Япон улсад амжилттай хэрэгжиж буй Үндэсний Эрүүл Мэндийн Хөтөлбөрийн нэг хэсэг бөгөөд тус хөтөлбөр нь Япон улсын Эрүүл Мэндийн Газраас зохицуулагдан санхүүжүүлэгддэг. Түүнчлэн Лайннек нь даатгалын санхүүжилттэй эмчилгээнд багтдаг.
 
”Лайннек” компани нь эмийн бэлдмэлийн экологийн болон технологийн цэвэр, хольцгүй байгалдаа 100%-ийн баталгаа өгнө. Доноруудын сонголт маш өндөр зэрэглэлийн сонгон шалгаруулалтын үндсэн дээр явагдах бөгөөд зөвхөн эрүүл чийрэг, Япон улсад удаан хугацаагаар суурьшин амьдарч байгаа, төрөлт нь хэвийн явагдсан эхчүүдийн эхэсийг ашигладаг байна.
 
Эхэсийн нарийн ширхэг бүрийг дэлгэрэнгүйг шинжилгээнд оруулж аливаа нян, вирус, халдварт уураг зэрэг байгаа эсэхийг тогтооно.
 
”Лайннек” эмийн бэлдмэлийн үйлдвэрлэл нь олон түвшний молекулын задралын технологи дээр суурилдаг.
  • GMP(Good Manufacturing Practice) буюу  Үйлдвэрийн Үйл Ажиллагааны Найдвартай Стандартуудыг дагаж мөрддөг.

  • Эмийн бэлдмэлийн хольцгүй, цэвэр байдлыг эмийн найрлагад ордог бүрэлдэхүүн хэсэг болох идэвхит бодисуудын тогтвортой байдлын хамт дээд зэргээр хангана.


САВНЫ МЕМБРАНЫ ОСМОЛЯР ДИАЛИЗ ШИНЖИЛГЭЭ БА ТЭМДЭГЛЭГЭЭ
 
Олон түвшний молекулын задралын явцад 200 D-аас 100 000 D хүртлэх молекул жинтэй идэвхит бодис, пептидуудыг молекулын шүлтүүрээр шүүж авахад үндсэн эс, гормон буюу даавар бодис ,бүтцийн уураг, цусны уураг зэрэг бодисуудыг эхэсийн материалаас гаргаж авах боломжтой болдог.
 
”Лайннек” компани нь өөрийн эмийн бүтээгдэхүүн болон найрлаганд нь орсон бодисуудын аюулгүй байдал идэвхит шинж чанарт 100%-ийн баталгаа өгдөг.
 
Бодисын зохицуулалтыг хийж гүйцэтгэх чадвар бүхий пептид бодисууд эхэст агуулагдаж байдаг нь эд эсийг нөхөн сэргээлт буюу нөхөн үржилтийг эхлүүлдэг бөгөөд бие махбодийн хэвийн үйл ажиллагааг зохицуулах бүтцийн бодисуудыг бий болгодог байна. Ингэснээр хүний бие махбодийн тогтолцоо болон үйл ажиллагаа нь хамгийн тохиромжтой бөгөөд оновчтой горимд явагдана.
2015-10-01 | 2561