Утас: 11-313725, 11-317981
Факс: 11-317982
И-мэйл: info@laennec.mn
JBP – ЭХЭСИЙН ХАНД


ТА “ЭХЭС” ГЭЖ ЮУ БОЛОХЫГ МЭДЭХ ҮҮ?

Эхэсийн шилмэл хандыг элэгний хэвийн үйл ажиллагаа алдагдсан эсвэл цэвэршилт явагдах үед эм болон нэмэлт тэжээл хэлбэрээр хэрэглэж ирсэн.

Бид эхэсийг энэ олон жил эмчилгээний зориулалтаар өргөнөөр хэрэглэж ирсэн ч саяхан болтол түүний найрлага, бүтэц болон үүрэг буюу үйл ажиллагааны зарчмыг бүрэн гүйцэд ойлгодоггүй байсан. Сүүлийн жилүүдэд биогенетикийн технологи болон судалгааны аргачлал маш эрчимтэй дэвшиж хөгжсөний ачаар эхэсийн талаарх эдгээр мэдээлэл нь бага багаар тодорхой болж байгаа юм. Ингэснээр бид өнөөдөр эхэс нь ядаргаа, алжаал тайлах чадвартай, харшлын эсрэг үйлчилгээтэй, арьсыг гоё толигор өнгөлөг болгох, хөгшрөлтийн эсрэг үйлчилгээтэй гэх зэрэг өвөрмөц шинж чанаруудтай болохыг тогтоосон юм.
 
Эдгээр гайхамшигтай шинж чанарууд нь эхэсийг урьдчилан сэргийлэх эмчилгээ, гоо сайхан, эрүүл мэндийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл зэрэг салбарт өргөнөөр ашиглах боломжийг нээж эрдэмтдийн анхаарлыг татах болсон.

Түүнээс гадна эхэсийг эмчилгээний зориулалтаар ашиглаад зогсохгүй, мөн эрүүл хүнс болон гоо сайхны бүтээгдэхүүний үйлдвэрлэлд ашиглаж байна. Эхэсийн хандаар хийсэн бүтээгдэхүүнийг хэрэглэж түүний эмчилж анагаах чадварыг ашиглах гэсэн хүмүүсийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна.
 
Энэхүү мэдээлэл нь эхэсийг ирээдүйд ашиглахыг хүсэж буй хүмүүст үнэн зөв мэдлэг, мэдээллийг өгч түүний үр нөлөө, аюулгүй байдлын талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг өгөх зорилготой юм. “Нэгдүгээрт, эхэс гэж чухам юу вэ?”, ”Эхэс нь яагаад хүний эрүүл мэнд болон гоо сайханд эерэгээр нөлөөлдөг вэ?”, “Эхэсийн хандаар хийсэн бүтээгдэхүүнийг хэрэглэхэд аливаа сөрөг нөлөө, эрсдэл байгаа эсэх? Та өөрийн болон гэр бүлийн гишүүдийнхээ эрүүл мэнд, гоо сайхантай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл энэ мэдээлэлд анхаарлаа хандуулна уу.

ҮР НӨЛӨӨ

БИЕИЙН ЭРХТЭНИЙ ҮҮРЭГ

Амьсгал

Уушиг

Бодисын солилцоо

Элэг

Бодис ялгаруулалт

Бөөр

Дотоод шүүрлийн булчирхай

Өнчин тархи булчирхай, өндгөвч

Дархлаа бэхжүүлэлт

Цөс


Эхэс нь эхийн хэвлийд бойжиж буй хүүхэд буюу ургийг хамгаалж шаардлагатай тэжээлээр хангах үүрэгтэй биеийн эрхтэн юм.
 
Эхний ээлжинд эхэс нь хэвлий дэхь ургийг хүчилтөрөгч бусад шим тэжээлээр хангах үүрэгтэй байдгаас гадна хэвлий доторх хүүхдийн эрүүл өсөлтийг бүрэн хангах үүднээс эхэс нь маш олон тооны үүргийг давхар гүйцэтгэдэг байна.
 
Үүнд өсөн бойжиж буй хүүхдийн хоол боловсруулах, бодис ялгаруулах дотоод эрхтэнүүдийн үүргийг орлон гүйцэтгэх, даавар гормон ялгаруулах, биеийн дархлааг сайжруулж хүүхдийн эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх зэрэг маш олон үйлдлийг зэрэг гүйцэтгэдэг байна.
 
Нөгөө талаас, эхэс нь биеийн эд эсийн өсөлт болон үржил буюу шинэ эс бий болох үйлдлийг хянах үүрэгтэй “эсийн өсөлтийн хүчин зүйл бодисуудыг” нэгтгэн ялгаруулах үйл ажиллагааг хариуцдаг эрхтэн юм байна. Энэхүү “эсийн өсөлтийн хүчин зүйл бодис” байхгүй тохиолдолд эд эс шинээр бүрдэх боломжгүй байдаг.  Эсийн өсөлтийн хүчин зүйл бодисын ачаар жирэмсний 10 сарын туршид ургийн ганцхан ширхэг эс нь 40-60 их наяд хүртэл эс болон бойжих бөгөөд энэхүү бодисыг зөвхөн эхэс үйлдвэрлэх чадвартай байдаг.
 
Зарчмын хувьд эхэс нь хүүхдийн эстэй нэгэн адил, ганц бие, тогтсон өндгөн эсээс бүрдсэн байдаг бөгөөд түүнд бусад эд эсүүдийг бүрдүүлэхэд шаардлагатай бүх мэдээлэл агуулагдах тул түүнийг “эхийн эрхтэн” гэж нэрлэж болох юм.
 
Эцэст нь хүүхэд төрсний дараа эхэсийн гүйцэтгэх үүрэгт ажил дуусах тул тэрээр эхийн биенээс гадагшилна. Эхэс нь нэг ёсондоо үүрэгт ажлаа хийж дуусгасан байдаг ч түүнд хүний биед хэрэгтэй шим тэжээл болон бусад идэвхит бодисуудыг маш ихээр агуулсан хэвээр байдаг. Дөнгөж төрсөн эмэгчин амьтад ихэнх тохиолдолд өөрийгөө байгалийн дайснуудаас хамгаалж биеэ төрснийхөө дараа нөхөн сэргээх үүднээс шим тэжээлээр дүүрэн эхэсээ өөрсдөө иддэг байна. Тэд зөн совингоороо эхэст агуулагдах гайхамшигтай бодисуудын үйлчилгээний талаар мэддэгболохнь лавтай юм. 

ЭХЭСИЙГ ЯАГААД ХЭРЭГЛЭХ ШААРДЛАГАТАЙ ВЭ?

Эхэсийн хандын үр нөлөө, үйлчилгээг маш олон салбарт үнэлж буй


Хятадын уламжлалт анагаах ухаанд хүмүүс өөрийн биеийн хэвийн бус ажиллагаатай эрхтэнг анагааж эдгээхэд тодорхой амьтны ижил эрхтэнг идэх, жишээ нь “өөрийн элэг муу бол тодорхой нэг амьтны элэг идэх нь сайн” гэсэн түгээмэл ойлголт байдаг.Энэхүү арга барил нь тухайн эрхтэнд тодорхой тэжээлийн бодис, фермент болон эд эсийг нөхөн сэргээх журмаар ханган нийлүүлэх маш үр дүнтэй шийдэл байж болох ч өвчинд нэрвэгдсэн эрхтэнг шаардлагатай бодисоор хангахад хүрэлцэхгүй юм.
 
Хэдийгээр ч хэн нэгний бие тавгүйрхэх эсвэл биеийн тодорхой эд эрхтэн илт өвдөхгүй буюу зовиургүй байгаа хэрнээ бие лагшин нь нэг л тавгүй, арьсны мэдрэмж хэвийн биш – хүн ерөнхийдөө сэтгэл зүй болон бие бялдрын хувьд таагүй мэдрэмжтэй байх тохиолдолд ямар арга хэмжээ авбал зохих вэ? Зарим тохиолдолд өвчний уг шалтгааныг тодорхой оношилж асуудал илэрхий байгаа ч хүний бие болон сэтгэл таагүй байх үе байдаг.
 
Чухам ийм үед л эхэсийг хэрэглэж үзэхэд нэн тохиромжтой байдаг. Учир нь эхэст хүний биеийн эсүүдийг нөхөн сэргээхэд шаардлагатай бүх мэдээлэл болох шим тэжээлт бодисууд агуулагддаг байна. Өнөөг хүртэл эхэсээс ялгаруулж гаргасан төрөл бүрийн бодис агуулсан бүтээгдэхүүнүүдийг элэгний үйл ажиллагааг сайжруулах, цэвэршилтийн үеийн шинж тэмдгүүдийг багасгах буюу арилгах, биеийг нэмэлт шим тэжээлээр хангах зэрэг зориулалтаар ашиглаж ирсэн ч үйлчилгээ, үр нөлөөг нь бүрэн гүйцэд судалж тодорхойлсон бодисуудын тоо хязгаарлагдмал хэвээр байна.
 
Шинжлэх ухааны хурдацтай хөгжлийг дагаад эхэст агуулагдах идэвхит бодисуудын талаарх мэдээлэл улам дэлгэрэнгүй болж байгаа. Ямартай ч эхэс нь маш олон тооны, олон төрлийн бодис агуулдаг бөгөөд эдгээр нь зөвхөн эхэст агуулагддаг болох нь тогтоогдсон. Ирээдүйд эхэсийн ач холбогдол илүү нэмэгдэж эрдэмтдийн анхаарлыг татсан хэвээр байх дамжиггүй юм.

ҮНДСЭН БҮРЭЛДЭХҮҮН ХЭСГҮҮД

Эхэст хүний биеийг бүхэлд нь бүрдүүлэхэд шаардлагатай бүхий л эрдэс бодисууд агуулагдаж байдаг. Үүнд юуны өмнө уураг, био липид, нүүрс ус зэрэг хамгийн чухал болох үндсэн гурван шим тэжээлт бодисууд орох ба амин дэм, эрдэс бодис, фермент буюу энзим, нуклейны хүчил зэрэг физиологийн идэвхтэй найрлага бодисууд эхэст элбэг байдаг.
 
Эхэст агуулагдах хамгийн түгээмэл бодис, элементүүд:

Амины хүчил

Амьдралын эх үүсвэр болох үндсэн бодис. Олон талын физиологийн үүрэг гүйцэтгэнэ.

Уураг

Хүний биеийг бүрдүүлдэг шим тэжээлт бодис.

Нүүрс ус

Эрчим хүчний эх үүсвэр болж, эсийн бүтцийг хэвийн байлгана.

Амин дэм

Биеийн физиологийн үйл ажиллагааг зохицуулж бодисын солилцоог жигд болгоно.

Нуклейны хүчил

Генийн нөхөн сэргээлт болон бодисын солилцоог зохицуулна.

Биологийн идэвхит пептид

Эхэсийн хамгийн гол элэмент буюу бүрэлдэхүүн хэсэг бөгөөд эмнэл зүйн үр нөлөөг тайлбарлана.

Липид болон тосны хүчил

Эсийг бий болгоход шаардашдах хамгийн чухал бодис.

Мукополисахарид

Эсүүдийг хооронд нь холбогч элемент, үрэвсэл дарах үйлчилгээтэй.

Эрдэс бодис

Цусны даралт болон биологийн шингэний урсацыг зохицуулах зэрэг олон төрлийн үүрэг гүйцэтгэнэ.

Энзим буюу фермент

Жирийн нөхцөлд биеийн химийн урвалыг дэмжинэ.



Эхийн хэвлий дэх эхэст агуулагдах түгээмэл эрдэс бодисууд нь ураг буюу хүүхдийн өсөлт бойжилтонд нэн шаардлагатай бүхий л шим тэжээлээр хангаж бусад чухал физиологийн үйлдлүүдийг дэмжинэ.


2015-10-01 | 4623