Утас: 11-313725, 11-317981
Факс: 11-317982
И-мэйл: info@laennec.mn
Шинэ элэг бүтээгч Лайннек тарилга


Элэг нь хүний биеийн бодисын солилцоог зохицуулагч амин чухал эрхтэн. Витаминууд, минералууд ба цусыг шүүж, гормоны балансыг зохицуулах гэх мэт биеийн бүхий л биохимийн солилцоог зохицуулж байдаг. Гэвч амьдралын явцад бидний энэхүү чухал эрхтнийг гэмтээх олон хүчин зүйлс тохиолддог.
Элэгний архаг үрэвсэл
Олон янзын шалтгаанаар үүсч, 6 сараас дээш хугацаагаар үргэлжлэн, элэгний эсийн бүтцийн эвдрэл, үйлийн хямралын шинжээр илэрдэг, сэдрэлт, намжилтын үе ээлжлэн явагддаг, элэгний эмгэг процессыг элэгний архаг үрэвсэл гэнэ.
Шалтгаан
1.B,C,D болон бусад вирусын халдвар
2.Хордлого-харшил
3.Удамшил
4.Архи
5.Эмийн бодис
6.Цөсний замын архаг үрэвсэл
7.Аутоиммуны шалтгааны 
Эдгээр шалтгаануудаас манай улсад вирусын халдварын шалтгаан нь зонхилон тохиолддог.
 
Вирусын халдвар
• В вирус нь арьс салст гэмтэх, эмчилгээ, шинжилгээ, гоо сайхны багаж, тоног, үрийн шингэн, цус, цусан бүтээгдэхүүн, шүд угаах, үс самнах, хумс засах зэрэг замаар
• Д вирус нь В вирустэй хамтран эмгэг үүсгэдэг онцлогтой.Дээрхээс гадна урагт халдах замаар
• С вирус нь цус, цусан бүтээгдэхүүн, хавьтлын замаар,эмнэлгийн багаж хэрэгслээр дамжин халдварладаг.
Архаг элэгний үрэвсэл нь цаг хугацаа өнгөрөх тусам элгийг гэмтээсээр байдаг. Фиброз болон цирроз нь элэгний ноцтой хүнд хэлбэрийн өвчин юм. Цирроз нь элэгний эд эсийн хэвийн үйл ажиллагаа алдагдаж, элэгний эсэд өөрчлөлт орсноос үүсдэг. Энэхүү өвчнөөр манай улсад олон хүн өвдөж өөд болж байгаа бөгөөд сүүлийн үед улам бүр залуужсаар байна. Элэгний хавдар нь элэгний эд эсэд мутаци өөрчлөлт орсноор эсийн хяналтгүй үржлийн хэлбэр юм. Энэхүү өвчин нь даамжран бусад аль нэг эрхтэнд үсэрхийлэн нөлөөлдөг. Элэгний хавдар нь элэгний хатуурлын хүндрэл юм.
 
– Элэгний архаг үрэвсэл олон сар жилийн туршид даамжран элэгний хатуурал, улмаар элэгний хавдарт шилжих хүндрэлтэй –
Эмнэл зүй
• Оройд ядрах
• Бие сулрах
• Нойр муудах
• Огиудас хүрэх
• Тослог хоолонд дургүйцэх
• Баруун хавирганы нуман дор хоолны дараа болон биеийн ачааллын үед өвдөх
• Элэг томорсон, бага зэрэг хатуувтар, тэмтрэхэд эмзэглэлтэй
• Өвчтөний хагаст дэлүү нь томордог
• Арьс шарлах болон цусархаг тууларт илэрнэ
• Арьсны судас өргөсөх, алга улайх
• Бага зэрэг халуурах, турах
• Сийвэнд АЛаТ, АСаТ ихэснэ
• Цусанд билибурин ихэснэ
Эмчилгээ 
• Элэг хамгаалах, үйл ажиллагааг хөнгөвчлөх, элэгний эсийн мембран бэхжүүлэх
• Бодисын солилцооны хямралыг засах
• Дагалдах өвчнийг эмчлэх
Гэвч манай оронд элэгний архаг үрэвсэл, элэгний фиброз болон циррозын үеийн эмчилгээ төдийлөн төгс биш байгаа. Харин энэхүү элэгний өвчнүүдийн эмчилгээний асуудлыг шийдсэн нэгэн бүтээгдэхүүнийг танилцуулж байна.
Лаеннек-ийн элэгний архаг үрэвсэл, элэгний фиброз, циррозын үеийн эмгэг жамын үр дүнтэй эмчилгээ.
Лайннек
Элэгний архаг үрэвсэл, элэгний цирроз, архины шалтгаант гепатит, элэгний өөхжилт, эмийн шалтгаант гепатитийн үед хэрэглэнэ.
Лайннек эмийн бэлдмэлд агуулагдах HGF буюу гепатоцитын өсөлтийн хүчин зүйл нь элэгний гэмтлийн дараа нөхөн төлжилтийг хариуцагч залуу гепатоцитын ДНХ-ийн нийлэгжилтийг хүчтэй дэмждэг.Ингэснээр элэгний олон өвчин эмгэгийн үед илрэх элэгний эсийн гэмтлийг сэргээн, нөхөн төлжүүлж элэгний үйл ажиллагааг хэвийн байлгах нөхцөлийг бүрдүүлнэ.
Лайннек эмийн бэлдмэлийг 1974 оноос Япон улсад элэгний олон өвчнийг анагаахад хэрэглэж ирсэн бөгөөд өдгөө олон судалгаа шинжилгээн дээр үр дүн нь батлагдсан бүтээгдэхүүн юм.
Орчин үеийн анагаах ухааны тулгамдсан асуудал болох элэгний олон төрлийн өвчлөлд Лайннек хүний ихсийн бэлдмэлийг та хэрэглэснээр олон жилийн туршид шаналгаж зовоож байгаа өвчнөөсөө салах ач холбогдолтой. Ингэснээрээ таны амьдралын нас уртсаж бүтээмж өндөрсөх болно.
 
Дэлгэрэнгүй мэдээллийг:
Japan bio product компаний албан ёсны төлөөлөгч Ди Жи Би ХХК
Хаяг: СБД, 4-р хороо, Улаанбаатар их дэлгүүрийн баруун талд
Утас: 11-313725, 9913-5069, 9999-5238
www.laennec.mn
И-Мэйл:dgb@mongolnet.mn
2016-01-07 | 1284